Онцлог

Original

Уг төрөл нь Heupink & Bloemen Tabak үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн бөгөөд амт чанараараа хэрэглэгчдийн сайшаалыг хүртсэн брэнд юм.

Mint Vanilla

Гааны зөөлөн амт ба ванилийн үнэрийг хослуулснаар Black Devil Mint Vanilla төрөлд маш онцгой амтыг бүтээжээ

Arctic Menthol

Black Devil-ийн сэрүү татам гааны үнэр амтыг дээдлэгчдэд зориулсан төрөл. Mint Vanilla төрлөөс илүү хурц амтаараа ялгарна

Apache Blue

Нэмэлт жимс гааны амтгүй уламжлалт хэрэглээг дэмжихийн сацуу тамхи тамхин бүтээгдэхүүнд агуулагддаг бохь никотины хэмжээ багатай.

Apache Red

Нэмэлт жимс гааны амтгүй уламжлалт хэрэглээг дэмжихийн сацуу тамхи тамхин бүтээгдэхүүнд агуулагддаг бохь никотины хэмжээ багатай.

Café

Кафений агууламжтай, ванилын түрхэцтэй, хэрэглэгчдийн хамгийн ихээр сонирхож буй төрлийг санал болгож байна.

Chocolate

Азийн зах зээлд зориулан тусгайлан үйлдвэрлэж буй шоколатны амтны үл ялиг хольцтой төрлийг санал болгож байна.

Signature Zippo

Black Devil Брэндийн нэрийн ZIPPO асаагуур

Black Devil брэнд

Heupink & Bloemen Tabak компанийн дахин давтагдашгүй, хамгийн чамин тансаг үнэр амт бүхий тамхи бүтээх гэсэн 180 гаруй жилийн эрэл хайгуулынх нь нэгэн үр дүн нь Black Devil юм. Heupink & Bloemen Tabak нь нийтэд зориулсан бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх бус онцгой амт, таашаалыг эрхэмлэгчдэд зориулсан дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хязгаарлагдмал тоо хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг.

Black Devil нь Heupink & Bloemen Tabak-ийн шинэ мэдрэмжийг эрэлхийлэгч, амьдралын хэв маягийг тодорхойлогч нарт зориулсан бүтээгдэхүүн юм. 

Үйлдвэрлэгч

Ноён Блоемен 1839 онд Оотмарсум хот дахь агуулахдаа тамхины үйлдвэр байгуулж, залуу хөвгүүд нь хайрцаг тамхийг ч хэрэглэгчидэдээ дугуйгаар хүргэн өгөх болсноор түүх эхэлж 180 гаруй жилийн туршлагыг хуримтлуулсан үйлдвэр юм.

Heupink & Bloemen Tabak нь хамгийн дээд зэрэглэлийн тамхины навчийг дуудлага худалдаагаар худалдан авч, хуурч хатаан исгэдэг. Тэд агаарт, наранд, утаанд, галд хууран хатаах гэсэн дөрвөн аргаар тамхины навчаа хатаадаг бөгөөд энэ үйл явцын үр дүнд тамхины навчинд бор буюу шаргал өнгө үүсч тааламжит амт бүрддэг байна. Хатаасан тамхины навчыг тусгай вакум орчинд буюу чийг нь зохих түвшинд хадгалснаар амт үнэр нь таатай зөөлөн болж эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад бэлэн болдог байна.

Албан ёсны дистрибьютор

ТАНКО ХХК

Танко ХХК нь Black Devil брэндийн үйлдвэрлэгч Heupink & Bloemen Tabak компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм. Бид Black Devil тамхийг Нидерланд улсаас Монгол улс руу шууд оруулж ирж байна. Манай компани тээвэрлэлт болон хадгалалтын үйл ажиллагаагаа Монгол улсын хууль тогтоомж, Европын холбооны стандарт болон нийлүүлэгч компанийн шаардлагад нарийн нягт нийцүүлэн ажилладаг.

2020 Танко ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
2020 Танко ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Та 21 нас хүрсэн үү?

Тамхи татах нь эрүүл мэндэд хортой, тамхи нь зөвхөн учирч болох эрсдлийг ухамсарласан насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүн байх ёстой.